ЭХХ4

Ээлжит хичээлийн хөтөлбөр №4
Хичээлийн сэдэв: Нээлттэй эхийн программ хангамж (40 мин)
Заах анги: 9-р анги 
Хичээлийн хэлбэр: Шинэ мэдлэг бүтээх.
Хичээлийн зорилго: Чөлөөт, нээлттэй эхийн программ хангамж, түүний онцлогийг мэдэх, хэрэгцээндээ тохируулан сонгож хэрэглэх.
Хичээлийн зорилт:
·         Чөлөөт болон нээлттэй эхийн программын ялгааг олох.
·         Чөлөөт программ хангамжийг ашиглах эрх зүйн зохицуулалтыг мэдэх. 
·         Чөлөөт программ хангамжийг хэрэгцээндээ нийцүүлэн сонгон судлах.
Анги зохион байгуулах: Сурагчидыг баг болгон хуваана..
Хэрэглэгдэхүүн: Компьютер, Presentation, проектор, ТӨМ.
Арга зүй: Сурагчдыг Open Office программтай танилцуулах, харилцан ярилцах. 
Түлхүүр үг: Чөлөөт нээлттэй эхийн программ хангамж (FOSS-Free and Open Sourse Software), чөлөөт программ хангамж (Free Software), нээлттэй эхийн лиценз.

Үе шат
Багшийн үйл ажиллагаа
Сурагчийн үйл ажиллагаа
1
Зохион байгуулалтын үе шат
(3 мин)
-Сурагчидыг 1-5 хүртэл тоолуулан баг болгон хувааж суулгана.
- Сурагчдтай мэндлэх 

-1-5 хүртэл тоолж багаар сууна.
- Багштай мэндлэх
2
Сэдэлжүүлэх,  үе шат 
(5 мин)
Та нарын бодлоор нээлттэй эхийн программ хангамж гэж юу вэ?
Чөлөөт програм хангамж гэж юу вэ?
Нээлттэй эхийн програм хангамж нь патенттай өмчлөгдсөн програм хангамжаас эрс ялгаатай. Нээлттэй эхэд хамрагдах програм хангамжуудын эх кодыг ямар ч хүн үзэх, судлах, үнэлэх дүгнэх болон шинэчлэн өөрчлөх боломжтой. Чөлөөт програм хангамж нь лицензгүй программуудыг хэлнэ. Нээлттэй эхийн программ хангамж нь үйлдлийн системээ дагалдаж ирдэг программ юм.
3
Шинэ мэдлэг олгох
 (15 мин)
Багш нээлттэй эхийн программ хангамжийн талаар 1-ээс 5-р слайдыг үзүүлнэ.
Soyombo үйлдлийн системийн талаар видео үзүүлнэ.
-          Үйлдлийн системийг эх хэлээрээ ашигласанаар гарах давуу талыг ярилцах.
-          Өргөн хэрэглээний багц программыг эх хэлээрээ ашиглахын давуу талыг ярилцах.
-          Англи хэл дээрх програм хангамжийг ашигласаар хэрэглэгчдэд ямар асуудал үүсэж байгаа талаар ярилцах.
-          Ярилцалгын үр дүнг нэгтгэн дүгнэх.

 Сурагчид багшийн үзүүлсэн слайдаас тэмдэглэл хийнэ.
Үйлдлийн системийг эх хэлээрээ үзэхэд дээр нь ажиллахад хялбар, програмуудтай ажиллахад ойлгомтой.
Англи хэлний дутмаг мэдлэгтэй, донгож үйлдлийн систем дээр ажиллаж байгаа хүмүүс хэрэглэхэд хялбар байна.
Англи хэлний мэдлэг дутмаг хүмүүс хэрэглэхэд хүндрэлтэй.

4
Бататгах
 (11 мин)
Audocity, paint.net программыг татаж авч бусаддаа танилцуулах.
Chrome болон Firefox программыг татаж авч бусаддаа танилцуулах.
Audocity, paint.netChrom,  Firefox программыг татаж авч бусаддаа танилцуулах
5
Дүгнэлт
(5 мин)
Өнөөдрийн хичээлээс өөрийн ойлгож авсан зүйлээ 2 өгүүлбэрт багтаан бичиж бусаддаа танилцуулан багш хичээлийнхээ дүгнэлтийг хэлнэ.

Сурагчид өөрийн ойлгосон зүйлээ бусаддаа танилцуулна.
6
Гэрийн даалгавар
(1 мин)
Дээр үзсэн  программыг гэрийн компьютер дээр татаж авж үзэх.
- Гэрийн даалгавараа тэмдэглэж авна.

No comments:

Post a Comment