ЭХХ1

Ээлжит хичээлийн хөтөлбөр №1
Хичээлийн сэдэв: Компьютерийн сүлжээ (40 мин)
Заах анги: 9-р анги 
Хичээлийн хэлбэр: Шинэ мэдлэг бүтээх.
Хичээлийн зорилго: Компьютерийн сүлжээний талаар ойлголттой болж түүнийг хэрэглэх боломжийг судлах .
Хичээлийн зорилт: Сүлжээний ангилал, зохион байгуулалт, төхөөрөмж, ажиллагааны зарчмын давуу талыг ойлгох, сүлжээний компьютерийн интернэт протокол хаяг ба домэйн нэрийг ойлгох, тодорхойлох.
Эзэмших мэдлэг чадвар:
·         Компьютерийн сүлжээний үйл ажиллагааны зарчмыг мэдэх.
·         Сүлжээний тоног төхөөрөмжийг таних, нэрлэх, үүрэг зориулалтыг мэдэх.
·         Сүлжээний компьютерийн интернэт протокол ба домэйн нэрийг ойлгох, тодорхойлох.
Анги зохион байгуулах: Хүүхэд тус бүр нэг компьютер дээр суухаар зохион байгуулах.
Хэрэглэгдэхүүн: Компьютер, Presentation, проектор, ТӨМ.
Түлхүур үг: Компьютерийн сүлжээ, сүлжээний хэлбэрүүд, сүлжээний топологи. сүлжээний төхөөрөмж. сүлжээний карт. свич, кабель (UTP-Unshielded Twisted Pair, шилэн). шипэн толгой, утасгүй сүлжээ, модем, одон сүлжээ, гол шугамт сүлжээ, цагираг сүлжээ
Арга зүй: Компьютерийн сүлжээтэй танилцах, компьютер дээр ажиллуулах, харилцан ярилцах.. 

Үе шат
Багшийн үйл ажиллагаа
Сурагчийн үйл ажиллагаа
1
Зохион байгуулах үе шат (1 мин)
- Сурагчидыг хичээлд бэлдүүлэх 
- Сурагчидтай мэндлэх 

- Багштай мэндлэх
2
Сэдэлжүүлэх   үе шат 
(3 мин)
Компьютерийн сүлжээ гэж юу вэ?
-Компьютерийн сүлжээ гэдэг нь холболтын төхөөрөмж хэрэгслээр холбогдон компьютер болон бусад төхөөрөмжүүдийн цогц юм.  
3
Шинэ мэдлэг олгох 
(15 мин)
Сурагчдад слайдыг үзүүлэн тэмдэглэл хөтлүүлэх

- Сурагчид багшийн хэлсэн хэрэгтэй гэсэн тодорхойлолтуудыг тэмдэглэж авна.

4
Бататгах
(1мин)
Сүлжээний төхөөрөмж
Үүрэг, зориулалт
Сүлжээний карт

Шилэн кабель

UTP кабель

Толгой (Connector)

Свич хаб

Рөүтэр (Router)

Модем

Сурагчидаар сурах бичгээс уншуулан нөхөж бичүүлнэ.
Сурагчид багшийн өгсөн ТӨМ 1д хариулан багшид хураалгана.
5
Үнэлгээ
 (5мин)
ТӨМ 1-ийн хариултыг сурагчидтай ярилцаж 
Х1: Дотоод сүлжээ нь нэг болон хэд хэдэн барилга хамарсан байж болдог. Орон нутгийн сүлжээ нь улс доторх томоохон байгууллагын сүлжээ юм. Х2: Гадаад сүлжээ буюу интернэт нь дэлхий нийтийг хамарсан аварга том сүлжээ юм. Гэж сурагчид хариулна. Гэсэн асуултад хариулсан хариултаараа багшид үнэлүүлнэ.
6
Дүгнэлт
(5 мин)
Сурагчдаас Протокол гэж юу вэ?
Протоколыг үүрэг зориулалтаар нь юу юу гэж хуваадаг вэ? Түүнийхээ үүргүүдийг хэлнэ үү. Гэсэн асуултыг сурагчдаас асууна.
Протокол нь мэдээлэл дамжуулах үйл ажиллагааг зохицуулдаг дүрмийн багц юм. Протоколыг үүрэг зориулалтаар нь хэрэглээний, дамжуулалтын, сүлжээний гэж ангилдаг. Хэрэглээний протокол
(Application Protocol)- Сүлжээнд өгөгдөл оруулах, хүлээн авах программын хоорондын харилцааг зохицуулах үүрэгтэй.
Дамжуулалтын протокол
 (Transport Protocol)- Сүлжээний компьютер хооронд өгөгдлийг алдаагүйгээр дамжуулах үүрэгтэй.
Сүлжээний протокол
(Network Protocol)- Мэдээлэл дамжих чиглэлийг тогтоож, өгөгдлийг дамжуулах үед гарах алдааг хянах, шаардлагатай бол өгөгдлийг буцаан дамжуулах үүрэгтэй. Гэж сурагчид өөрийн ойлгосоноор хариулна.  

7
Гэрийн даалгавар
(1 мин)
Гэрт дасгал 3-ыг ажиллаж ирэх.
Гэрийн компьютерийг сүлжээнд холбох төхөөрөмжүүдийг судлан үнэ, үзүүлэлтийг харьцуулсан судалгаа хийж, үр дүнг нэгтгэн бичээрэй.
- Гэрийн даалгавараа тэмдэглэж авна.

No comments:

Post a Comment