ЭХХ2

Ээлжит хичээлийн хөтөлбөр №2
Хичээлийн сэдэв: Сүлжээний зохион байгуулалт (40 мин)
Заах анги: 9-р анги 
Хичээлийн хэлбэр: Шинэ мэдлэг бүтээх.
Хичээлийн зорилго: Сүлжээний зохион байгуулалтын талаар ойлголттой болж, түүнийг хэрэглэх боломжийг судлах.
Хичээлийн зорилт
·         Сүлжээний геометр зохион байгуулалтыг ойлгох.
·         Сүлжээнд холбогдон ажиллахын давуу талыг таниж мэдэх.
·         Утасгүй сүлжээнд зөөврийн төхөөрөмжөөр холбогдон ажиллах, үйлдлийн дараалалыг судлах.
Хэрэглэгдэхүүн: Компьютер, Presentation, проектор, ТӨМ.
Арга зүй: Сурагчдыг компьютерийн сүлжээний төхөөрөмжүүдийн талаарх мэдлэгтэй болгож, харилцан ярилцах. 

Үе шат
Багшийн үйл ажиллагаа
Сурагчийн үйл ажиллагаа
1
Зохион байгуулах үе шат (1 мин)
- Сурагчидтай мэндлэх 
-Ирц бүртгэх

- Багштай мэндлэх
2
Сэдэлжүүлэх,  үе шат
 (5 мин)
Өмнөх үзсэн хичээлийг сэргээн санах байдлаар дадлага ажил ажиллуулах.
Дотоод сүлжээнд буй бусад компьютерийг харах дадлага ажил хийнэ.
Дотоод сүлжээний тохиргоо хийх
       [Control Panel]->[Network and Internet]- >[Network and Sharing Center]~>[Network Connections]~> цонхны [Local Area Connection] ажиллуулж, IP хаяг болон бусад мэдээллийг үзэж сурах.


- Багшийн хэлснийг компьютер дээрээ дагаж гүйцэтгэнэ.
3
Шинэ мэдлэг олгох
 (15 мин)
Сүлжээний зохион байгуулалт
Сүлжээний зохион байгуулалтын геометр зүй тогтлыг сүлжээний топологи гэдэг. Сүлжээг гол шугамт (Bus)од (stаг), цагариг (Ring) топологиор эсвэл эдгээрийг хослуулан (Нуbrid) зохион байгуулна.
Од сүлжээ нь бүх компьютерийг свич рүү холбон зохион байгуулдаг. Энэ хэлбэрийн сүлжээнд гэмтлийг илрүүлэхэд хялбар байдаг. Кабелийн гэмтэл нь тухайн хэсэгт холбогдсон компьютерүүдэд л нөлөөлдөг, сүлжээний бусад хэсэг хэвийн ажилладаг давуу талтай.
Гол шугамт топологийн сүлжээ нь нэмэлт төхөөрөмж шаардлагагүй, кабельд хэмнэлттэй боловч сүлжээнд гэмтэл гарахад нийт сүлжээ ажиллахгүй болох ба гэмтлийг илрүүлэхэд төвөгтэй байдаг.
Цагариг сүлжээнд мэдээлэл нь компьютерүүдийн хооронд цагаригийн дагуу дамжина. Ингэхдээ компьютерийн сүлжээний карт нь мэдээллийгхүлээн авч шуурхай санах ойдоо түр хадгалаад дамжуулдаг. Иймээс сүлжээнд нэг карт эвдрэхэд нийт сүлжээ ажиллахгүй болоход хүрдэг.
- Сурагчид багшийн хэлсэнийг  тэмдэглэж авна.

4
Бататгах
(1мин)
Сурах бичгийн 16-с хуудаснаас  
Дасгал 1: Танай сургуулийн мэдээллийн технологийн кабинетийн дотоод сүлжээ хэрхэн зохион байгуулагдсан байна вэ? Ямар кабель ашигласан байна вэ? Тэгш эрхт сүлжээ юу? Эсвэл клиент/сервер сүлжээ юу? Толгой компьютер байна уу? Ямар топологитой сүлжээ вэ? Яагаад ингэж зохион байгуулсан талаар болон давуу тал, боломжийн талаар ярилцаарай.
Дасгал 2: Компьютерийг сүлжээнд холбосноор ямар давуу тал болон сөрөг тал байгаа талаар ярилцаарай. Гэсэн дасгалыг ажиллуулна.

.


Сурагчид өмнөх хичээлтэй тулгуурлан
Дасгал 1: Манай сургуулийн дотоод сүлжээнд Дөрвөн эрчилсэн хос металл утас бухий кабель, төгсгөлд нь шилэн толгой бэхлэн компьютерийн сүлжээний картад,  нөгөөг нь свичид холбоно. Дотоод сүлжээнд UТР кабелийг ашигласан бол зохион байгуулалт нь од хэлбэртэй байнаОд хэлбэрийн дотоод сүлжээнд свичийг ашиглана,  Бүх компьютерийг свичид холбосноор дотоод сүлжээнд холбогдоно гэж хариулна.
5
Үнэлгээ
(3 мин)
 Дасгал 1: Танай сургуулийн мэдээллийн технологийн кабинетийн дотоод сүлжээ хэрхэн зохион байгуулагдсан байна вэ? Ямар кабель ашигласан байна вэ? Тэгш эрхт сүлжээ юу? Эсвэл клиент/сервер сүлжээ юу? Толгой компьютер байна уу? Ямар топологитой сүлжээ вэ? Яагаад ингэж зохион байгуулсан талаар болон давуу тал, боломжийн талаар ярилцаарай.

6
Дүгнэлт
(5 мин)
Багш дасгал 1, дасгал 2-ын хариултыг дарааллын дагуу сурагчдаар хэлүүлэх. 
- Сурагчид багшийн тарааж өгсөн асуултанд үнэн зөв  хариулна. 
7
Гэрийн даалгавар
(2 мин)
Компьютерийг сүлжээнд холбосноор ямар давуу тал болон сөрөг талтай мэдэж ирэх.
- Гэрийн даалгавараа тэмдэглэж авна.

No comments:

Post a Comment