Ээлжит хичээлийн хөтөлбөр №3
Хичээлийн сэдэв: Дотоод сүлжээнээс хавтсанд хандах (40 мин)
Заах анги: 9-р анги
Хичээлийн хэлбэр: Шинэ мэдлэг бүтээх.
Хичээлийн зорилго: Дотоод сүлжээнээс хавтсанд хандах талаар ойлголттой болох.
Хичээлийн зорилт:
· Дотоод сүлжээнээс хавтсанд яаж хандах талаар мэдлэгтэй болох.
Анги зохион байгуулах: Хүүхэд тус бүр нэг компьютер дээр суухаар зохион байгуулах.
Хэрэглэгдэхүүн: Компьютер, Presentation, проектор, ТӨМ.
Арга зүй: Дотоод сүлжээнээс хавтсанд хандах талаарх мэдлэгтэй болгож, харилцан ярилцан дадлага ажил хийх.
№
|
Үе шат
|
Багшийн үйл ажиллагаа
|
Сурагчийн үйл ажиллагаа
|
1
|
Зохион байгуулалтын үе шат
(1 мин)
|
- Сурагчидтай мэндлэх
-Ирц бүртгэх
|
- Багштай мэндлэх
|
2
|
Сэдэлжүүлэх, үе шат
(3 мин)
|
Өмнө үзсэн компьютерийн сүлжээний талаар сурагчидаас асууж. Та нарын бодлоор дотоод сүлжээнээс хавтсанд хандах гэж юу гэсэн үг вэ? гэсэн асуулт асууна.
|
- Багшийн асуусан Дотоод сүлжээнээс хавтсанд хандах гэж юу вэ гэсэн асуултад.
|
3
|
Шинэ мэдлэг олгох
(15 мин)
|
Дотоод сүлжээнд холбогдсон компьютерээс нөгөө компьютерийн зөвшөөрөл (Share) бүхий хавтсанд хандаж болно.
Хандах зөвшөөрлийг дараах алхмаар хийнэ
- Хавтсаа идэвхжүүлж хулганын баруун товчлуурыг товших. 1
- Харагдаж буй цэснээс Properties командыг сонгох.
- Нээгдсэн цонхны Sharing хуудсыг сонгох.
- Энэ хуудаснаас Advanced Sharing товчийг сонгох. 2
- Нээгдэх цонхны Share this folder сонголтыг хийх. 3
- ОК товчийг сонгох;
- Ргoperties цонхны Сlose товчийг сонгох.
(Ингэснээр сонгосон хавтсанд дотоод сүлжээн дэх компьютерээс хандаж болно. Уг хавтсанд файл хуулах, хавтсан дахь файлын мэдээллийг өөрчлөх боломжтойгоор зөвшөөрөх тохиолдолд Advanced Sharing цонхны Permission 4 товчийг сонгоход гарч ирэх цонхны Permission fог everyone хэсгийн Сhange (Сhange-өөрчлөх, Full соntrol-бүх эрхийг олгох) 5 сонголтыг хийнэ. Ингэснээр сүлжээн дэх компьютерээс уг хавтсанд буй файлыг өөрчлөх, файл ба программыг хуулах боломжтой болно.
Хавтсанд хандах зөвшөөрлийг цуцлахдаа өмнөх үйлдлээ давтан хийж, Share this folder сонголтыг хүчингүй болгоно.
Доорх зурганд дотоод сүлжээнээс хандах зөвшөөрөл олгосон компьютерт хандаж харууллаа. Ингэхдээ компьютерийн нэр эсвэл IP хаягийг хөтөч программын хаягийн мөрөнд өгөх хэрэгтэй.
Сүлжээ нь дараах үүрэгтэй.
Үүнд:
- Харилцаа холбоог бий болгох. Хэрэглэгчид цахим шуудан, мессеж, цахим яриа (chat), видео хурал зэрэг харилцааг үүсгэнэ.
- Техник хангамжийг хамтарч хэрэглэх. Сүлжээний компьютер бүр нь тус сүлжээнд холбоотой техник хангамжийг хэрэглэх боломжтой болно.
- Файл, мэдээллийг хамтарч хэрэглэх (Share). Сүлжээний орчинд баталгаажсан хэрэглэгч нь сүлжээний эрх олгосон компьютерээс файл, мэдээлэлд хандаж болно.
- Программ хангамжийг хамтарч хэрэглэх. Сүлжээнд холбогдсон хэрэглэгч нь холын зайд орших компьютерт программ ажиллуулж болно.
|
- Сурагчид багшийн хийж буй дасгалыг дагаж хийнэ. Сүлжээ нь дараах үүрэгтэй.
Үүнд:
- Харилцаа холбоог бий болгох. Хэрэглэгчид цахим шуудан, мессеж, цахим яриа (chat), видео хурал зэрэг харилцааг үүсгэнэ.
- Техник хангамжийг хамтарч хэрэглэх. Сүлжээний компьютер бүр нь тус сүлжээнд холбоотой техник хангамжийг хэрэглэх боломжтой болно.
- Файл, мэдээллийг хамтарч хэрэглэх (Share). Сүлжээний орчинд баталгаажсан хэрэглэгч нь сүлжээний эрх олгосон компьютерээс файл, мэдээлэлд хандаж болно.
- Программ хангамжийг хамтарч хэрэглэх. Сүлжээнд холбогдсон хэрэглэгч нь холын зайд орших компьютерт программ ажиллуулж болно.
Дээрх хэрэгтэй гэсэн үүргийг тэмдэглэж авна.
|
4
|
Бататгах
(10 мин)
|
Сурах бичгийн Дасгал 1: Дотоод сүлжээний нэг компьютерт хавтсанд хандах зөшөөрөл (мэдээлэл бичих зөшөөрөлгүйгээр) олгож бусад компьютерээс хандаж үзнэ үү.
Дасгал 2: Дотоод сүлжээний нэг комльютерт хавтсанд хандах зөвшөөрөл (мэдээлэл бичих эөвшөөрөлтэйгээр) олгож бусад компьютеээс хандаж үзнэ үү. Гэсэн дасгалыг сурагчидаар ажиллуулна.
|
- Сурагчид асуултын дагуу компьютер дээрээ хийж үзнэ.
|
5
|
Үнэлгээ
(5 мин)
|
Өөрийн үнэлгээний хуудсыг бөглүүлнэ.
|
- Багшийн бэлдсэн өөрийн үнэлгээний хуудсыг бөглөнө.
|
6
|
Дүгнэлт
(5 мин)
|
Багш сурагчидын үнэлгээний хуудсыг үзэн энэ сэдвийн хичээлийг хүүхэд хэр ойлгосон байдлаар нь хүүхдээр дүгнэлт гаргуулна.
|
- Сурагч багшид үнэлгээний хуудсаараа үнэлүүлнэ.
|
7
|
Гэрийн даалгавар
(1 мин)
|
Дасгал 3: Хэвлэгчийг хамтран ашиглах тохируулга хийх үйлдлийн дараалал бична үү.
Дасгал 4: Компьютерийн IP хаягийг тодорхойлох үйлдлийн дараалал:
1.[Start]à[All Programs]à[Accessories] хавтас нээ.
2. Command Prompt программыг ажиллуул.
3. Командын мөрөнд ipconfig гэж бичээд Enter товчлуур дар. Уг үйлдлийн дарааллыг ашиглан компьютерийнхээ IP хаягийг тодорхойлоорой.
Багш гэрийн даалгавар өгнө.
|
- Сурагчид гэрийн даалгавараа тэмдэглэж авна.
|
No comments:
Post a Comment